ХАМТАРСАН ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

2019 оны 12 дугаар сарын 25-ны энэ өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, "Хамтын дэлхий" ТББ-тай хамтран тус хорооны "Өрхийн амьжиргаа дэмжих үндэсний хөтөлбөр"-ийн үйл ажиллагаанд чиглэсэн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээн ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр, Захирагчийн ажлын албаны дарга Н.Отгонбаяр, ТББ-ын ерөнхий менежер М.Хишигбат нар оролцож хүүхэд багачуудын бэлдсэн урлагийн номерыг үзэж сонирхсон бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дунд асуулт хариулт, дуу, бүжиг, шүлгийн уралдаан явуулж аваргуудаа бэлгээр шагналаа. Түүнчлэн энэхүү арга хэмжээнд ирсэн бүх хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардууллаа.




Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт