ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА


Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон нь анх 1964 онд Хөдөө аж ахуйн Яамны харъяа Шувуу фабрикийг түшиглэн байгуулагдсан. Улаанбаатар  хотоос 37 км-ын зайд оршдог, Хан-Уул дүүргийн хамгийн захын хороо юм.

Урд талаараа Төв аймгийн Сэргэлэн сум, баруун талаараа Төв аймгийн Алтанбулаг сум, хойд талаараа Сонгинохайран дүүргийн  20 дугаар хороо, зүүн талаараа Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, зүүн урд талаараа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороотой хиллэдэг 12240 га газар нутагтай, 1435 өрх, 4217 хүн амтай. Далайн түвшнээс дээш 1350 метрийн өндөрт  оршдог. 

Тус  хороо нь Туул , Бөхөг, Түргэний голын сав нутагт оршдог үржил шимт хөрстэй, газар тариалан, мал аж ахуй, тахиа, гахайны аж ахуй хөгжсөн, Нийслэлийн иргэдийн хэрэгцээт өндөгний 40 %, гахайн махны 30%, хүнсний ногоо, сүүний 10 гаруй хувийг нийлүүлдэг ажилч хичээнгүй ард түмний өлгий нутаг билээ.

Хорооны Иргэдийн Нийтийн хурал, Засаг дарга, түүний ажлын алба нь Нийслэл, дүүрэг, хорооны дэвшүүлсэн зорилт, Дүүрэг, Хорооны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн бодлого хөтөлбөрөө оновчтой тодорхойлж, иргэдийн оролцоог ханган ажилласны үр дүнд өнгөрсөн нэг

жилийн хугацаанд  2 тэрбум гаруй  төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг улсын болон Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн байна.

Туул тосгоны Захирагчийн ажлын албаны эрхэм зорилго

Төрийн үйлчилгээг нээлттэй ил тод хүртээмжтэй, шуурхай хүргэхэд нутгийн захиргааны байгууллагын манлайллыг хангах тосгоны хэмжээнд Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.





Бүтэц зохион байгуулалт:




Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт