ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ

2019 оны 09 дүгээр сарын 08-ны энэ өдөр Туул тосгоны эрүүл мэндийн төв дээр халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн хувийг нэмэгдүүлэх, өвчлөл хүндрэлээс сэргийлэх зорилготой "Би эко дүүргийн эрүүл иргэн" өдөрлөг 10:00 цагаас 16:00 цаг хүртэл зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгийн үйл ажиллагаа
1. Урдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах
- Халдварт өвчин: БЗДХӨ /дох, тэмбүү/ оношилгоо шинжилгээ, элэгний В, С вирусын шинжилгээ
- Халдварт бус өвчин: Артерын даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, захын цусанд сахарын хэмжээг тодорхойлох, шээсний ерөнхий шинжилгээ, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх эсийн шинжилгээ, хөхний өмөнгийн эрт илрүүлэг, зүрхний цахилгаан бичлэг, эсийн шинжилгээ
2. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг /Хүүхэд, сэтгэц, дотоод шүүрэл/
3. Сургалт: Эрүүл зөв хооллолт, идвэхтэй дасгал хөдөлгөөн, Яаралтай тусламж хэрэгтэй үед авах арга анхан шатны тусламж, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх
4. Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийг бөглөх
5. Иргэдийн хөнгөлөлттэй үнээр фитнесс клубт бүртгүүлэх зэрэг үйл ажиллагаанууд явагдаж байгаа тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу.





Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт