МЭНДЧИЛГЭЭ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны ард иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, айл өрх бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Улиран одож буй 2019 он Туул тосгоныхон бидний хувьд эхлүүлсэн "Ногоон тосгон" болгох тохижилтын ажлууд, мөн бүтээн байгуулалт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх
55-н жилийн ойн Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн гэх мэт олон үр бүтээлтэй ажлуудын эхлэл болсон жил байлаа.
Ирж буй 2020 онд иргэдтэйгээ хамтран хийх сайхан ажлууд их байгаасай гэж ерөөж байна. Амжилт бүтээл, аз жаргалыг дагуулан ирж буй 2020 он айл бүхэнд инээд бэлэглэсэн, ажил үйлсэд нь амжилт билэгдсэн, аз хийморьтой сайхан он байхын ерөөл айлтгая.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, 13 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА А.ОДБАЯР
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт