ТОСГОНЫ ШИНЭ ЖИЛ

2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны Иргэдийн Шинэ жилийн баярын арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг нээж ИТХ-ын төлөөлөгч, 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр хорооны нийт иргэд, болон ажилчин албан хаагчиддаа шинэ оны мэнд хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн ба 2019 онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан байгууллага, иргэдэд шагнал, хүндэт өргөмжлөл гардууллаа. Мөн энэ үеэр төрийн байгууллагууд иргэдэд бэлдэж ирсэн мэндчилгээгээ хүргэж ирсэн иргэдийг хөгжөөлөө. Түүнчлэн азын сугалаа явуулан байгууллагууд бэлдэж ирсэн бэлгээ азтанууддаа гардууллаа. Энэхүү арга хэмжээг ЕБ-ын 26 дугаар сургууль, Туул тосгон Захирагчийн Ажлын алба хамтран зохион байгуулсан бөгөөд туслалцаа үзүүлсэн төрийн байгууллагууддаа талархсанаа илэрхийлж байна. Нийт иргэд, Албан байгууллагууд, ААНэгжүүддээ Ирж буй Шинэ Оны гал халуун мэндийг хүргэе!




Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт